Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 5 сарын 23
Энэхүү үйлчилгээний нөхцөл (“Нөхцөл”) нь copla.mn (“Платформ”, “Copla”, “Бид”) болон платформыг ашиглаж буй харилцагч, дэлгүүр эзэмшигч, хэрэглэгч (“Хэрэглэгч”, “Харилцагч”) хоорондын эрх, үүргийг зохицуулна. Платформд бүртгүүлж, ашиглаж эхэлсэнээр та энэхүү нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно.
1. Үйлчилгээний танилцуулга
Copla нь SaaS ecommerce платформ бөгөөд хэрэглэгчид өөрийн онлайн дэлгүүрийг үүсгэх, бүтээгдэхүүн байршуулах, захиалга удирдах, төлбөр хүлээн авах, хүргэлтийн мэдээлэл боловсруулах зэрэг боломжуудыг олгоно.
Copla нь зөвхөн технологийн платформ үзүүлэгч бөгөөд дэлгүүр эзэмшигчийн борлуулалт, бараа, үйлчилгээ, төлбөр, татвар, хүргэлт зэрэгт шууд оролцдоггүй.
2. Бүртгэл ба хэрэглэгчийн эрх
2.1. Хэрэглэгч нь үнэн зөв, бүрэн, хууль ёсны мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй.
2.2. Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрх, нууц үгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдэд алдагдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
2.3. Платформ нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний аюулгүй байдал, хууль зүйн үндэслэлээр хэрэглэгчийн эрхийг түр хугацаагаар хязгаарлах боломжтой.
3. Төлбөр ба QPay үйлчилгээ
3.1. Төлбөрийн хэрэгслүүд
Хэрэглэгч нь өөрийн дэлгүүр дээр ашиглах төлбөрийн хэрэгслүүдийг өөрөө тохируулах боломжтой бөгөөд үүнд дараах хэлбэрүүд орно: